• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулган нээгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-03 17:26:45

    Хятадын улс төрийн дээд зөвлөлдөх байгууллага-- Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулган 3-ны өдрийн үдээс хойно Бээжинд нээгдэв. Хятадын удирдагч Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь нарын хүмүүс нээлтийн ёслолд оролцсон байна.

    Хятадын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлин нээлтийн ёслол дээр хийсэн Байнгын хорооны ажлын тайландаа хэлэхдээ, өнгөрсөн нэг жилийн хугацаанд УТЗЗ-ийн Бүх Хятадын Хороо "12-р 5 жил"-ийн төлөвлөгөөг редакторлан боловсруулах болон эдийн засгийн тогтвортой түргэн хөгжлийг хэвээр хадгалах асуудлаар гүнзгий зөвшин хэлэлцсэн байна. Гишүүдийн дэвшүүлсэн стратегийн чанартай шинээр хөгжиж байгаа аж үйлдвэрийг нэгдэлтэй төлөвлөхийг эрчимжүүлэх, цэвэр эрчим хүчний бааз байгуулах, өндөр настны даатгалын систем тогтоохыг түргэтгэх зэрэг санал санаачилга нь чухалд үзэгдэж авч хэрэглэгдэж, улс орны эдийн засаг нийгмийг нэн сайн түргэн хөгжихөд тус дөхөм үзүүлэхэд чухал хувь нэмэр оруулав гэжээ.

    2011 оны ажлын талаар Жя Чинлинь хэлэхдээ, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил стратегийн чухал боломжийн үедээ ороод байна. Ардын Зөвлөлдөх Зөвлөл ардчиллаар хянах явдлыг нааштай тогтвортой ахиулж, улс төрийн үйл хэрэгт үр ашигтай оролцох болно. УТЗЗ иргэдийн амьжиргааг сайжруулахыг цаашид анхааран, түүнд тус дөхөм үзүүлж, нийгмийг удирдан хамаарахыг эрчимжүүлж, шинийг үүдэх, ажлаар бүрэн хангахад тус дөхөм үзүүлэх, орлогын хуваарилалтын тогтолцооны өөрчлөлтийг ахиулах зэрэг том том асуудлаар арга ухаан гаргаж өгнө гэжээ.

    Энэ удаагийн чуулганы хугацаанд 2200 гаруй гишүүд Бүх Хятадын УТЗЗ-ийн Байнгын хорооны ажлын тайланг сонсож хянан хэлэлцэн, БХАТИХ-ын чуулганд байлцаж, засгийн газрын ажлын тайлан, Ардын Дээд Шүүхийн ажлын тайлан, Ардын Дээд Прокурорын ажлын тайланг сонсож хэлэлцэн, Хятадын улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн 12-р 5 жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төслийг авч хэлэлцэнэ.\Алтаннавч орчуулав\

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе