• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ 12-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулахад санал дэвшүүлэх болно

CRI       (GMT+08:00) 2011-03-03 18:41:22

      Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 11 дэх сонгуулийн Бүх Хятадын хорооны дөрөвдүгээр чуулган 3-р сарын 3-ны үдээс хойш Бээжин дэх Ардын Их Хурлын ордонд нээгдэв. Хятадын удирдагч Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь нарын зэрэг хүмүүс болон УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны 2182 гишүүн нээлтийн ёслолд оролцсон байна.

      Хятадын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь нээлтийн ёслол дээр Байнгын хорооны ажлыг тайлагнажээ. Тэрээр "харилцаагаа зохицуулж, хүчнээ төвлөрүүлэн, санал дэвшүүлж, их талд үйлчлэх" гэсэн хэдэн үгээр өнгөрсөн нэг жилийн Хятадын УТЗЗ-ийн Хятадын эдийн засаг, нийгмийг ахиулах зэрэг олон талын хөгжилд чухал үйлдэл үзүүлснийг дүгнэж, шинэ оны УТЗЗ-ийн зургаан талын ажлыг дэвшүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн 12-р таван жилийн төлөвлөгөөг идэвхтэй хэрэгжүүлэхэд хүчин зүтгэл гаргах хэрэгтэй гэжээ.

       12-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд санал санаачилга дэвшүүлэх нь УТЗЗ-ийн өнгөрсөн нэг жилийн чухал ажил байсан бөгөөд хойшдын нэг жилийн гол үүрэг мөн гэснийг уг тайланд харуулсан байна.

      Өнгөрсөн нэг жилд Бүх Хятадын УТЗЗ 12-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах болон эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг батлах зорилтоор төрийн үйл хэргийг зөвшилцөн хэлэлцэх ажил өрнүүлж, амжилт олсон байна. Үүнийг Жя Чинлинь тайландаа нотолсон байна.

      Ардын УТЗЗ 12-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулахад санал санаачилга дэвшүүлэх үйл явц бол ардчиллыг бадруулан, олны саналыг сонсож, шинжлэх ухаанчаар шийдвэр гаргахыг ахиулсан амжилттай практик мөн. Олныг өргөнөөр дайчилж, олны хүчийг нэгтгэсэн ашигтай хайлт хийж баялаг үр дүнд хүрсэн байна. Гишүүдийн дэвшүүлсэн саналд, 12-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөхийг түргэтгэхээр гол болгож, эдийн засгийн бүтцийг зохицуулахаар гол болгоно гэсэн нь 12-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулахад ашигтай лавлалт болсон байна гэжээ.

      Хятадын улс төрийн хэргийг зөвшилцөх хамгийн дээд байгууллага болсны хувьд Ардын УТЗЗ-д Хятадын нийгмийн олон этгээдийн шилдэг хүмүүсийг хамарсан байна. Өнгөрсөн жилд болсон Бүх Хятадын УТЗЗ-ийн жил тутмын ээлжит чуулганы хугацаанд, Бүх Хятадын УТЗЗ, 12-р таван жилийн төлөвлөгөөтэй холбоотой 650 гаруй санал хүлээн авсан байна. Эдгээр санал нь эдийн засгийн бүтцийг зохицуулах, өөрчлөлт нээлттэй байхыг гүнзгийрүүлэх, нийгмийн үйл хэргийг хөгжүүлэх, ардын амьдралыг батлан сайжруулах зэрэг тал талын агуулгыг хамарсан байна гэж энэ удаагийн чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жао Чижэн мэдэгдсэн байна. Үүнээс гадна Бүх Хятадын УТЗЗ, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх, цаг уурын өөрчлөлтийг аргацаах тэрчлэн орлогын хуваарлалтын тогтолцооны өөрчлөлтийг ахиулах зэрэг асуудлаар судалгаа хийж, чухал санал дэвшүүлснийг Засгийн газар маш их хүндэтгэн үзэж, хүлээн авсан байна.

     Бүх Хятадын УТЗЗ, 12-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулахад дэвшүүлсэн олон саналыг холбогдох бодлогод оруулсан байна. Жишээлэхэд аж үйлдвэрийг цаашид зохицуулан хөгжүүлэх төлөвлөгөөний талаар дэвшүүлсэн саналыг Аж Үйлдвэр Мэдээлэлжүүлэлтийн Яам холбогдох салбартай хянан судлаад, Аж үйлдвэрийг хавсарган нэгтгэн дахин байгуулахыг ахиулах тухай Төрийн Зөвлөлийн санал зэрэг бичиг баримтыг гаргасан байна гэжээ.

      Энэ жил бол 12-р таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх анхны жил болно. Одоо Хятад улсын 12-р таван жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулаад байгаа бөгөөд удалгүй болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар хянан батлуулна. 

     Дарга Жя Чинлинь хэлэхдээ, энэ онд УТЗЗ шинжлэх ухаанчаар хөгжих болон эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэхийг өөрийн эрх үүргийнхээ тэргүүн чухал зорилт болгож, 12-р таван жилийн төлөвлөгөөнд хамрагдсан асуудлыг гүнзгий судалж, Засгийн газрын шинжлэх ухаанчаар шийдвэр гаргахад лавлалт болгох болно гэжээ.

      Ардын амьдралыг сайжруулахыг үргэлжлэн анхаарч, шинийг санаачлан бүтээх нийгмийн удирдлагыг эрчимжүүлэн, нийгмийн удирдлагын шинжлэх ухаанч төвшинг дээшлүүлж, орлогын хуваарилалтын тогтолцооны өөрчлөлтийг ахиулан, нийгмийн хангамжийн системийн буурай талыг чангатгахыг эрчимжүүлэн, орон сууцны баталгааны системийг эрчимжүүлэх зэрэг чухал асуудлаар үнэн байдлыг тусган, зохицуулах арга дэвшүүлж, эдийн засаг нийгмийн тал бүрээр тогтвортой хөгжихийг чармайн ахиулах болно гэжээ.

     2-ны өдрийн байдлаар, энэ оны УТЗЗ-ийн ээлжит чуулган 700 гаруй санал, хуралд дэвшүүлэх 400 гаруй тайланг хүлээн аваад байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе