|
|
||
Хү Жиньтао, Ү Бангүө, Жячинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кечян, Хэ Гүөчян, Жөү Юнкан зэрэг нам төрийн удирдах хүмүүс 4-ний өдөр 11-дэх сонгуулийн БХУТЗЗ-ийн 4-р хуралд оролцож байгаа гишүүдтэй уулзаж, хэсгийн хэлэлцүүлэгт оролцон, олонтой хамтаар улс орны үйл хэргийг зөвшилцсөн байна.
Тариачин ажилчдын нам, 9.3 эрдэмтдийн нийгэмлэгийн гишүүд оролцсон хэсгийн бага хуралд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, улсын дарга Хү Жиньтао биеэрээ оролцож, гишүүдтэй уулзан ярилцсан байна. Нам бүлгийн бус зүтгэлтнүүдийн нийгэмлэгийн гишүүдийн хэлэлцүүлэгт, экологийн бүтээн байгуулалтын тухай хууль тогтоон боловсронгуй болгох, шинжлэх ухаан техник, боловсролын системийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зэрэг асуудлыг авч ярилцжээ. Тус хэлэлцүүлэгт БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө оролцжээ. Жян Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөүюнкан нар ч тус тус бусад хэсгийн хэлэлцүүлэгт оролцож, гишүүдийн ярилцахыг сонссон бөгөөд санал бодлоо хуваалцжээ.\Уртнасан орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |