|
|
||
БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ли Жао шин 4-ний өдөр хэлэхдээ, Хятад улс хэрэглээний үнийн ерөнхий түвшинг тогтвортой байлгахыг чухалчилж, 2011 оны хэрэглээний үнийн үзүүлэлтийг 4 хувь орчимд тогтоон барихаар төлөвлөж байгаа юм. Энэ нь барааны үнийн хэлбэлзэх хэмжээг харуулж байгаа төдийгүй барааны үнэ хэт түргэн өсөхийг тогтоон барих засгийн газрын шийдвэрийг харуулж байгаа юм гэжээ.
Ли Жао шин хэлэхдээ, өнгөрсөн жилийн барааны үнийн өсөлт нь энэ жилийн үнэ ханшинд нэлээд их нөлөө болж байна. Улс орны гол удирдах салбар эдийн засаг болон хуулийн аргыг голчлон, дээр нь засаг захиргааны аргыг хавсарган, барааны үнийн ерөнхий түвшинг тогтвортой байлгаж, ард иргэдийн амьжиргааг баталгаажуулан, эдийн засаг болон нийгмийг нэн түргэн хөгжүүлэхэд үнэ ханшны ашигтай сайхан орчин бий болгох юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |