• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тайваний хоолойн хоёр эргийн буддын шашны солилцоог эрчимжүүлэхийг хүсэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-04 14:13:25

    Бүх Хятадын УТЗЗ-ын гишүүн, Хятадын Буддын шашны нийгэмлэгийн дэд дарга бөгөөд нарийн бичгийн дарга Шюе Чэн саяхан хэлэхдээ, Тайваний хоолойн хоёр эргийн буддын шашинтнууд өнөөгийн цаг үеийн таатай нөхцөлийг бүрэн дүүрэн ашиглаж, хоёр эргийн найрсаг харилцааг улам байнгын үйл ажиллагаатай болгож, Хятадын буддын шашны үйл ажиллагаан дах шинэ амжилтыг хамтын хүчээр байгуулах ёстой гэжээ.

    Шюе Чэн Синьхуа хорооны сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Тайваний хоолойн хоёр эргийн буддын шашинтнууд боловсон хүчнээ харилцан солилцох, буддын шашныг дэлгэрүүлэх, онолын судалгаа хийх, сүм хийдийн удирдлага, буяны үйлс зэрэг асуудлаар бүрэн гүйцэд зөвшилцсөний дараа олон төрлийн яриа уулзалт, буддын шашны эрдэм шинжилгээ, соёлын симпозиум зэргийг зохион байгуулж, харилцан итгэлцэн туслалцаж,хамтаар цэцэглэн хөгжихийг санал болголоо. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе