• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Засгийн газрын ажлын тайлангийн тухай мэдэгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-04 16:04:26

    БХАТИХ-ын жил тутмын хурлын хэвлэлийн төлөөлөгч Ли Жаошин 4-ний өдөр хэлэхдээ, энэ удаагийн хуралд авч хэлэлцэх чухал сэдэв бол "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрийг хянан зөвшөөрөх явдал болно. "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрийг боловсруулах нь ноднингийн засгийн газрын ажлын чухал үүрэг байсан юм. Засгийн газрын ажлын тайланд нэг жилийн ажил болон "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрийг зэргээр тайлагнах нь энэ жилийн онцлог болно гэжээ.

    Ли Жаошин хэлэхдээ, энэ жилд авч хэлэлцэх "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөр нь Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн хойшдын таван жилийн гол зорилт, стратегийн гол зүйл, том даацтай арга хэмжээ зэрэг асуудлыг дэвшүүлнэ. Уг хөтөлбөр удирдлагын арга барил дээр шинжлэх ухаанч хөгжлийг голчлон, эдийн засгийн хөгжлийн аргачлалыг өөрчлөн, хөгжлийн гол чиг хандлагыг тодорхойлсон байна. Хөгжлийн зорилтод шинжлэх ухаан техник боловсрол, байгалийн нөөц, байгаль орчин, иргэдийн амьжиргаа зэрэг үзүүлэлтийг чухалчилж, гол үүрэг зорилтод бодлогын хэрэгжилт, олон нийтийн төсөл зэргийг улам нарийн болгож, хөгжлийн гол хэсгийг цаашид бодитой болгож, чиглэл хандлага болон хэрэгжилтийг улам сайжруулсан байна гэлээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе