• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хүлэмжийн хийг багасгаж улс орноо хөгжүүлэх үйл ажиллагааны төсөл"боловсруулахыг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-04 17:29:49

    Хятад улсад хүлэмжийн хий багатай аж үйлдвэр, барилга, зам харилцаа, хот ба амьдрал зэргийг бүтээн байгуулахын тулд "хүлэмжийн хийг багасгаж улс орноо хөгжүүлэх үйл ажиллагааны төсөл"-ийг даруй боловсруулж, "хүлэмжийн хийг багасгах улсын нөхвөрийн дүрэм "тогтоохыг УТЗЗ-ын БХХ-ны гишүүн, Хятадын шинжлэх ухааны академийн тогтвортой хөгжлийн стратегийн ахлах шинжлэх ухаанч профессор Ниү Вэньюань 4-ний өдөр уриалсан байна.

    Тэрээр хэлэхдээ, улсын аж үйлдвэр мэдээллийн яам, зам харилцааны яам, хот хөдөөгийн байгуулалтын яам, байгаль орчны яам зэрэг салбарууд ээлжлэн, аж үйлдэр, зам харилцаа ба барилга зэрэг эрчим хүчний хэрэглээ ихтэй гурван салбар болон Хятадын хамгийн том 50 хотод тархсан "хүлэмжийн хийг багасгаж улс орноо хөгжүүлэх үйл ажиллагааны төсөл"-ийг хамтран боловсруулах бөгөөд улс орны ирэх таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хавсарга ажил болгож, орон нутгийн засаг захиргааны ололт амжилтыг шалгах чухал шалгуурын нэг болгох ёстой гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе