• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс баян чинээлэг амьдралын замаар замнах зорилттой байгаа 

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-03-04 16:22:13

     Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын чуулганы төлөөлөгч Ли Жаошинь 4-ний өдөр хэлэхдээ, Хятад улс чинээлэг баян амьдрах замаар замнаж, бүх ард түмнийг алхам алхаар баян чинээлэг амьдруулах зорилт тавьсан юм гэжээ.

     Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын чуулганы анхны хэвлэлийн бага хурал 4-ний өдөр боллоо. Ли Жаошинь сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулах үед хэлэхдээ, Өнөө үед тус улсад бүс нутгийн хөгжил тэнцвэргүй болж, хот хөдөө, ядуу баяны ялгаа зэрэг асуудлууд бодитой оршсоор байна. Бид хамтын хүчээр баян чинээлэг амьдрах зорилтыг алхам алхмаар биелүүлэх хэрэгтэй байна гэжээ.

    Ли Жаошинь хэлэхдээ, Хятад улсад олон баян хүн байхыг бид хүснэ, гэвч заавал хууль ёсоор баяжих хэрэгтэй. Бид олон ийм сайн иргэдийг мэднэ, тэд хатуу шаргуу хөдөлмөр болон оюун санааныхаа хүчээр баян чинээлэг амьдарч, хууль дүрмийг чанд сахихын зэрэгцээ ядууст тусламж үзүүлэх, бага сургууль байгуулах, гамшигт өртөгсдөд харамгүй тусламж үзүүлж байна гэжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе