• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүх Хятадын АТИХ-ын ээлжит чуулган чуулахад бэлэн боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-03-04 17:06:42

    Бүх Хятадын АТИХ-ын ээлжит чуулган 4-ний өдрийн үдээс өмнө Бээжинд бэлтгэл хурлаа хийлээ. Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө хурлыг даргалж, энэ удаагийн чуулган 3-р сарын 5-нд чуулна, чуулганы бүх бэлтгэл ажил жигдэрсэн байна гэж мэдээлжээ.

    Бэлтгэл хурлын санал оруулан баталсан хурлын хэлэлцэх хэргийн дагуу, энэ удаагийн чуулган засгийн газрын ажлын тайланг сонсож, хянан хэлэлцэнэ. Улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн 12-р 5 жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийг хянан шалгаж, батлана. 2010 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал болон 2011 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тайланг хянан шалгаж, батлана. 2011 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг батлана. 2010 оны төв, орон нутгийн төсвийн хэрэгжилтийн байдал болон 2011 оны төв, орон нутгийн төсвийн төслийн тайланг хянан шалгаж, батлана. 2011 оны төвлөрсөн төсвийг батлана. Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны ажлын тайланг сонсоно. Ардын дээд шүүхийн ажлын тайланг сонсож, хянан хэлэлцэнэ. Ардын дээд прокурорын ажлын тайланг сонсож, хянан хэлэлцэх зэрэг асуудлууд болно./Баясгалан орчуулав/

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе