|
|
||
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын жил тутмын ээлжит чуулган 4-ий өдөр хэвлэлийн бага хурал хийж, Их хурлын хэвлэлийн төлөөлөгч Ли Жаошин хурлын хэлэлцэх программ болон Ардын Их Хурлын холбогдох ажлыг танилцуулан сурвалжлагчдын асуултад хариулсан байна.
Ли Жаошин танилцуулж хэлэхдээ, энэ сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын ээлжит чуулган 5-ны үдээс өмнө нээлтээ хийж, 14-ны үдээс өмнө хаалтаа хийх болно. Хурлын гол хэлэлцэх асуудалд засгийн газрын ажлын тайланг сонсож хянан хэлэлцэх, 12-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр, төлөвлөгөөний тайлан, төсвийн тайлан, Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан, дээд шүүхийн ажлын тайлан, дээд прокурорын ажлын тайланг сонсож хянан батлах зэрэг болно гэжээ.
Их хурлын хугацаанд Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ордонд гурван удаа хэвлэлийн бага хурал хийж, Өөрчлөлт хөгжилтийн үндэсний хорооны хариуцлагатан 12-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн талаар, ГХЯ-ын сайд Хятадын дипломат бодлого гадаад харилцааны асуудлаар, Бүх Хятадын АТИХ-ын Хууль зүйн хороо, Бүх Хятадын АТИХ-ны Хууль зүйн ажлын комиссын хариуцлагатан Хятадын онцлогтой социализмын эрх зүйн системийг бүрэлдэн бий болгох, боловсронгуй болгох зэрэг асуудлаар сурвалжлагчдын асуултад хариулах болно. Үүнээ гадна хэвлэлийн төв Медиад 15 хэвлэлийн бага хурал хийлгэж, Төрийн зөвлөлийн холбогдох салбарын хариуцлагатан болон зарим төлөөлөгчид санхүү, банк санхүү, гадаад худалдаа, нийгмийн баталгаа, газар эдэлбэр, эм эмнэлгийн өөрчлөлт, байгаль орчны хамгаалалт зэрэг олон түмний анхааралд байгаа асуудлаар сурвалжлагчийн асуултад хариулах болно.
Үүнээс гадна 14-ний үдээс өмнө их хурал хаалтаа хийсний дараа Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао хурлыг сурвалжлсан гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулах болно. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |