|
|
||
Бүх Хятадын 11 дэх сонгуулийн Ардын Төлөөлөгчдийн их хурлын 4-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ли Жаошин 4-ий өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын хуулийн тогтолцоо одоо нэгэнт бүрэлдэн бий болж, улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийн шаардлагатай нэн зохицож байна гэжээ.
Ли Жаошин хэлэхдээ, олон талын урт хугацааны цуцалтгүй хүчин чармайлтаар Хятадын хууль тогтоох ажил асар их амжилтад хүрсэн байна. 1982 онд Хятад улс одоогийн хэрэгжүүлж байгаа Үндсэн хуулийг баталсан бөгөөд эл хуулийн зарим агуулгад 4 удаа өөрчлөлт оруулжээ. 2011 оны 2-р сарын сүүлч гэхэд Хятад улсад хэрэгжиж байгаа хуулийн баримт бичиг 239, засаг захиргааны хууль дүрэм 690 гаруй болж, орон нутгийн чанартай хууль дүрэм 8600 шахам болсон байна гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |