• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тусгай сэдвээр асуун лавлалт хийх нь АТИХ-ын тогтолцоонд гүнзгий үр нөлөөтэй

CRI       (GMT+08:00) 2011-03-04 14:59:31

     Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын ээлжит чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ли Жаошин 4-ий өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хуулийн дагуу тусгай сэдвээр лавлагаа хийх нь ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоог  боловсронгуй болгох, Хятадын онцлогтой социализмын ардчилсан улс төрийг хөгжүүлэхэд гүн гүнзгий үр нөлөөтэй юм. Байнгын хорооны олон гишүүд тусгай сэдвээр лавлагаа хийхийг тогтмолжуулж, дүрэмчлэх , байнгын болгохыг санал болгосон байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, энэ онд Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хороо баталгаат орон сууцны бүтээн байгуулалт, боловсролын өөрчлөлт хөгжилт тэрчлэн шүүх, прокурорын байгууллагын үндсэн шатны байгуулалтыг эрчимжүүлэх, шударга хууль зүйг ахиулах зэрэг ажлын талаар үргэлжлэн тусгай сэдвээр лавлагаа хийх болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе