|
|
||
Хятадын УТЗЗ-ийн жил тутмын ээлжит чуулган 3-ны өдөр Бээжинд нээлтээ хийлээ. Өмнөд Азийн орны сонсогчид манай радиод и-мейл ирүүлж, сүлжээнд сэтгэгдэл бичиж Хятадын хоёр чуулганд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.
Балбын сонсогч Пүпал Дас Шресха и-мейлдээ Хятадын хоёр чуулган хуралдаж эхэлсэнд баяр хүргээд эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн болон, засгийн газрын байгууллагын өөрчлөлт, банк санхүүгийн байгууллагын тогтолцооны өөрчлөлт, цаг уурын өөрчлөлт, ардын амьжиргаатай холбоотой асуудлаар чухалчлан авч хэлэлцэж байгаа нь Хятадын удирдагчид ард олондоо нэн анхаарал халамж тавьж байгааг харуулж байна гэжээ.
Энэтхэгийн сонсогч Шри Пал Гарг манай сүлжээнд сэтгэгдэл бичихдээ, бид Төвдөд хайртай, энэ удаагийн хоёр чуулганаар Төвдтэй холбоотой шинэ бодлого гарахыг маш анхаарч байна гэжээ.
Пакистаны сонсогч Алберт Фернандо и-мейлдээ, Хятад улс өнгөрсөн оны хоёр чуулганаар тогтоосон олон хөгжлийн зорилтоо үндсэндээ биелүүлсэн. Энэ онд Хятад улс нэн түргэн хөгжиж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тус дөхөм үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |