• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Ард иргэдээ аз жаргалтай амьдруулах" нь "хоёр чуулганы" халуун сэдэв болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-04 13:04:45

         Гонконгийн "Нань Хуа Өглөөний сонин"-ны вебэд 3-ны өдрийн мэдээлснээр, Хятадын засгийн газар "эвсэг нийгэм" ба "шинжлэх ухаанч хөгжил" зэргийг дэвшүүлэн тавьсны дараа, "аз жаргал" гэдэг үг БХАТИХ-ын ээлжит чуулган болохын өмнөх үеийн шинэ уриа, шинэ сэдэв болоод байна.

         Мөн түүнчлэн Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао саяхан хэлэхдээ, аз жаргалтай байлгана гэдэг бол ард иргэдийг амгалан тайван, сэтгэл хангалуун, ирээдүйдээ итгэл төгс байх явдал юм, эдийн засгийг хөгжүүлэхийн гол зорилго бол иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд оршино гэсэн байна. "Нань Хуа Өглөөний сонин"-ны веб сайт "Рэнь Минь Ри Бао сонин"-ы өгүүллээс иш татаж тэмдэглэхдээ, ард олныхоо аз жаргалын үзүүлэлтийг өсгөх нь Хятадын албан тушаалтнуудын нийтлэг ойлголт болсон байна гэлээ.

         Английн "Дейли Телеграф сонин"ы өгүүлэлд нийтлэхдээ, Хятад улс ард иргэдийнхээ амьдралын төвшинг дээшлүүлж, аз жаргалтай байлгахад үндэсний нийт бүтээгдхүүний тасралтгүй өсөлтийг харгалзан үзэх төдийгүй ард иргэдийн амьдралын чанартай шууд холбогдох эмчилгээ, боловсрол, орон сууц зэрэг хүчин зүйлүүдийг ч чухалчлах хэрэгтэй гэжээ.\Хүчитбаатар редакторлан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе