|
|
||
БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ли Жаошин 4-ны өдөр хэлэхдээ, Хятад болон Энэтхэгийн ард түмэн аль аль нь өнө удаан жилийн түүх соёлтой ард түмэн, хоёр орны ард түмний найрамдлыг ямар ч хүчин өдөөн хатгаж, хорьж харшилж чадахгүй юм гэжээ.
БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы энэ оны анхны хэвлэийн бага хурал мөн өдөр Бээжинд болж, Ли Жаошин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Хятад улс хөрш зэргэлдээ улс орнууд хоорондын найрсаг харилцааг маш чухалд авч үзэн, тэдэнтэй найрсаг харилцах, түнш болох дипломат чиг шугамыг хэлбэрэлтгүй баримталж, хөрш орнуудтайгаа хамтран энх тайван тогтвортой, харилцан итгэлцсэн, хамтран ажиллах бүс нутгийн орчинг бүрдүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс Энэтхэг болоод Азийн бусад улс орнуудтай олон салбарын харилцаагаа хөгжүүлэн, итгэлцлийг улам нэмэгдүүлж, дээд хэмжээний уулзалт харилцаа нэмэгдззлэх, эдийн засгийн хамтын ашиг сонирхлыг улам эвцэлдүүлж, хүмүүнлэгийн харилцаа, солилцоо ч өргөжин тэлсэн байна.Энэ нь Азийн энх тайван болон хөгжил цэцэглэлтэд ихэд хувь нэмэр оруулсан байна гэжээ.
Ли Жаошин хэлэхдээ, Хятад, Энэтхэгийн хооронд хилийн зааг шугамын асуудал оршиж байгаа бөгөөд энэхүү асуудал бүрмөсөн шийдэгдэхээс өмнө, бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалах нь хоёр талын хамтын ашиг сонирхолд бүрэн нийцэж, талууд энэ тухай нийтлэг ойлголтод хүрсэн юм гэжээ.\Хүчитбаатар редакторлан орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |