|
|
||
Бүх Хятадын УТЗЗ-ийн 4-р ээлжит хурал 3-ны өдөр, БХАТИХурал 5-нд тус тус нээгдэнэ. Зүүн өмнөд Азийн орнууд болон тэнд оршин суугаа хятад хүмүүс уг "хоёр чуулганд" ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд "хоёр чуулган"аас итгэл зориг болон шинэ хүсэл эрмэлзлийг хүсэн хүлээж байна.
Индонезийн Стратеги болон олон улсын харилцааны асуудлын судалгааны төвийн орлогч дарга Жусуф Вананди хэлэхдээ, шинжлэх ухаанч хөгжлийг голчлон эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэх, дотоодын хэрэглээний төвшинг улам дээшлүүлж, эдийн засгийг нэн тогтвортой хөгжүүлэхээр чармайна гэдгийг 12-р 5 жилийн төлөвлөгөөндөө хамруулсан явдал бол улсын дотоодын их олон асуудлыг зохицуулж шийдэхэд ашигтай, маш чухал стратеги болох юм гэжээ.
Сингапурын "Лянь Хэ Зао Бао сонин"-ы веб сайтад тэмдэглэснээр, Хятад улсын эдийн засаг одоо өөрчлөлт шилжилтийн үе шатандаа байна. 12-р 5 жилийн төлөвлөгөөндөө дэвшүүлсэн эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөхийг түргэтгэнэ гэдэг нь ирэх 5 жилийн хөгжлийнх нь гол тал болох болно гэжээ.
Вьетнамын Мэдээллийн Агентлагаас мэдээлэхдээ, Бүх Хятадын УТЗЗ-ийн дарга Жя Чинлинь ажлын тайландаа, 12-р 5 жилийн төлөвлөгөөтэй холбогдсон Хятадын эдийн засгийг хурдан бөгөөд тогтвортой хөгжлийн тухай 7 асуудлыг дэвшүүлсэн бөгөөд УТЗЗ нь улс төрийн зөвшилцлийн ажлыг хүч тавин хийж, ардчиллын хяналт, удирдлагыг эрчимжүүлэх болно гэсэн байна гэжээ.\Хүчитбаатар редакторлан орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |