|
|
||
Хятадын улс төрөөр зөвлөлдөх хамгийн дээд байгууллага—Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит чуулган 3-ны өдрийн үдээс өмнө Бээжин хотод ажлаа эхлүүлж, нийгмийн олон салбарын 2000 гаруй төлөөлөгч иргэдийн эрэл хүслийг төлөөлөн, тэдний өмнөөс санал дэвшүүлэхээр сүр жавхлант ардын хурлын ордонд хүрэлцэн иржээ. Энэ оны ээлжит чуулганд, иргэдийн амьжиргааны асуудал нь гишүүдийн авч хэлэлцэх хамгийн чухал асуудал болж байна.
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь байнгын хорооны ажлын тайлан хийх үед цохон тэмдэглэхдээ, УТЗЗ-ийн гишүүд нийгмийн олон салбараар гүнзгийрч, ард олны амьдралын бодитой байдлыг ойлгохыг урамшуулан дэмжиж, иргэдийн өмнөөс засгийн газарт арга бодлого дэвшүүлж байгаа юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Бид хүний төлөө байх, иргэдийн төлөө засаг явуулах үзэл баримтлалаа хэлбэрэлтгүй баримталж, УТЗЗ-ийн гишүүд нийгмийн бодит амьдралд ойртон, анхан шатаар гүнзгийрч, ард олонтой санал бодлоо солилцон, иргэдэд ашигтай ажил хийн, ард түмнээ баяжуулан, амар тайван амьдруулах арга ухаан гаргахыг хөдлөн дагуулж байгаа юм" гэж онцолжээ.
Хятадын хууч үгэнд "иргэний хамгийн том чухал асуудал бол даруй хоол хүнсний асуудал" гэж ярьдаг байсан. Энэ жилийн УТЗЗ-ийн гишүүд хүнсний аюулгүйн асуудалд онцгой анхаарал хандуулж, их олон гишүүн хүнсний аюулгүйн асуудал нь ард иргэд аз жаргалтай байх эсэхтэй шууд холбоотой хэмээн үзэж байна. УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны ээлжит чуулганд Хайнань мужаас уригдан оролцож байгаа тусгай төлөөлөгч Фэн Чуаньжянь хэлэхдээ:
"Миний бодлоор 2011 онд хүнсний аюулгүйн талаар зарим хяналт удирдлагаа чангатгах хэрэгтэй. Ард түмэн аз жаргалтай байх эсэх нь эдийн засагтай холбоотойгоос гадна, бас эрүүл мэндтэй ихээхэн харилцаа холбоотой юм" гэжээ.
Өнөөгийн нийгэм нийт нь боловсрон хүчнийг хэрэгсэх талаар олон ургалчтай болж, их дээд сургуулийн оюутнууд ажлаар хангагдах нь хүндрэлтэй болоод байна. Энэ тухайд, их дээд сургуулиуд оюутнууддаа төгсөж ажлаар хангагдахаас өмнө дадлага хийх цаг болон нөхцөл боломж дүрдүүлж өгөхийг төлөөлөгч Линь Жялай санал болгож байлаа.
Төлөөлөгч Юй Миньхун хэлэхдээ, их дээд сургуулийн оюутнууд ажлаар хангагдах асуудал хүндрэлтэй байгаа нь боловсролын тогтолцоо доголдолтой байгаагаас болж байгаа тул, бид өнгөрсөнийн боловсролын сэтгэхүйн хэв загвараасаа гарч, нэн олон бодит чадвартай, нийгмийн хэрэгцээнд нийцсэн тусгай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ёстой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Миний бодохоор их дээд сургуулийн оюутнууд ажлаар хангагдахад хүндрэлтэй байгаа нь их дээд сургуулийн боловсрол болон Хятад улсын өнөөгийн бодит байдал зохицол муутай байгаа болон Хятадын ажил төрлийн тохируулалт гүйцэд биелэгдээгүйгээс болжээ. Үүний улмаар, нэг талаараа их дээд сургуулийн оюутнууд ажлаар хангагдах хүндрэлтэй, нөгөө талаараа аж ахуйн нэгжүүд өөрийн ажил төрөлдөө нийцсэн боловсон хүчин олохгүй байдал бий болж байна. Тийм болохоор өнөөгийн Хятад улсад боловсон хүчин олшроод ямар ч эрэлт шаардлагагүй боллоо гэсэн явдал биш юм. Ирээдүйд ажил төрөл бүхэн мэдлэг боловсролтой хүн хүчин шаардах бөгөөд их сургуулийн оюутан болох нь зөвхөн ажлаар хангагдахын төлөө биш, харин өөрийн мэдлэг боловсролын бүтэц, ирээдүйн хөгжилдөө үндэс суурь тавихын төлөө байх болно" гэжээ.
Дээр дурдсан хүнсний аюулгүй байдал, боловсрол зэрэг асуудлаас гадна, орон сууцны баталгааны тухай хууль дүрэм болон тогтолцоог боловсронгуй болгох, эм эмчилгээний нөөц баялгийг зүй зохистой тохируулах, аюулгүй үйлдвэрлэл болон ажил төрлийн эрсдэл хохирлыг сэргийлэн засах, хот орж ажил хийж байгаа тариачид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэвэрт гарсан хүмүүс, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн ажилчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зэрэг санал санаачилгыг гишүүд халуун урамтай дэвшүүлцгээж байна.\Хүчитбаатар редакторлан орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |