|
|
||
Бүх Хятадын УТЗЗ-ийн Хорооны 11 дэх удаагийн 4-р чуулган 3-ны өдөр Бээжинд нээгдэв. Мөн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал 5-ны өдөр нээгдэнэ. Гадаадын хэвлэл мэдээллийнхэн сүүлийн үед Хятадын "Хоёр чуулган"-д анхаарлаа хандуулж чуулганаар удахгүй хянан хэлэлцэх "12-р 5 жил"-ийн төлөвлөгөө нь тэдний хамгийн их анхаарлыг татаж байна.
Америкийн "Нью-Йорк таймс сонин"-д мэдээлэхдээ, Хятад улсын "Хоёр чуулган"-аар Хятадын шинэ таван жилийн төлөвлөгөөг гаргаж тавих бөгөөд төлөвлөгөөнд эдийн засгийн өсөлтийг экспорт болон их хэмжээний олон нийтийн хөрөнгө оруулалтад түшиглэж байснаас дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд хүчин тавих болно гэжээ.
Ройтер агентлагийн мэдээнд тэмдэглэхдээ, байгаль орчныг хамгаалах нь "12-р 5 жил"-ийн төлөвлөгөөн дэх халуун цэгийн асуудал болно. Нүүрстөрөгчийн давхар ислийн гаргалтыг багасгах, усны бохирдлыг бууруулах, цэвэр эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэхийг хөхүүлэн дэмжих нь шинэ таван жилийн төлөвлөгөөн дэх гол асуудал болно гэжээ.
Японы Киодо агентлагийн мэдээнд тэмдэглэхдээ, хоёр чуулганаар дараачийн таван жилийн төлөвлөгөөг тогтоох болно. "12-р 5 жил"-ийн төлөвлөгөөнд Хятадын удирдлага ядуу баяны ялгааг багасгахын чармайн ажиллахын зэрэгцээ дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж эдийн засгийн бүтцийг дахин зохицуулах болно гэжээ.
Өмнөд Солонгосын Юньхаб агентлагийн үзэж байгаагаар, хоёр чуулганд иргэдийн амьжиргааны асуудлыг гол зангилаа асуудал болгож барааны болон орон сууцны үнийн өсөлт зэрэг ярвигтай асуудлыг зохицуулах арга зам хайж байна гэжээ.\Алтаннавч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |