|
|
||
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 11 дэх сонгуулийн 4-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ли Жаошин 4-ний өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 2011 онд Хятадын үндэсний батлан хамгаалах зардлын төсөв 601 тэрбум 100 сая юань байж, Хятад батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дэлхийд нэлээд доод төвшинд орж байна. Хятадын хязгаарлагдмал цэргийн хүчин нь улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилготой байж, ямар ч улс оронд заналхийлэл үзүүлэхгүй юм гэжээ.
Ли Жаошин хэлэхдээ, 2011 онд Хятадын батлан хамгаалах зардлын төсөв ноднингийн төсөв зардлаас 12.7% орчим буюу 67 тэрбум 600 сая юанаар нэмэгджээ. Улсын батлан хамгаалах зардлын төсвийн мөн оны бүх Хятадын санхүүгийн зардалд эзлэх хэмжээ нь тодорхой хэмжээгээр буурсан байна. 2011 онд Хятадын батлан хамгаалах зардлын нэмэгдэл нь голдуу зэвсэг тоноглолын бүтээн байгуулалт, цэргийн сургуулилт болон боловсон хүчин бэлтгэх зардлыг зохих хэмжээнд өсгөх, үндсэн шатны цэрэг армийн суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, офицер дайчдын амьдралтай нягт холбоотой зардлын стандарт болон цэрэг армид нөхвөр олгох стандартыг зохих хэмжээнд дээшлүүлэх зэрэг тал дээр хэрэглэгдэх болно гэжээ.
Холбогдох хууль дүрмийг үндэслэн, Хятад улсын жил тутмын батлан хамгаалах зардлын төсөв нь улсын төсөвт багтаж, БХАТИХ-аар хянан шалгаж батлуулан, улсын болон цэрэг армийн аудитын салбар мөн хяналт тавьдаг. Хятадын батлан хамгаалах зардал нь ил тод байж, нууц цэргийн зардал гэх асуудал оршихгүй юм. гэжээ.\Алтаннавч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |