• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мэдээлэлжүүлэлтийн нөхцөл дэх цэргийн сургуулилт өрнүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-05 15:15:33

      Хятадын дээд эрхт байгууллага болох БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 5-ны өдөр Бээжинд эхлэв. Хятадын ерөнхий сайд Вэнь Жя бао засгийн газрын ажлын тайлан хийх үед хэлэхдээ, Хятадын арми мэдээлэлжүүлэлтийн нөхцөлд цэргийн сургуулилтыг нааштай өрнүүлж, жирийн ард олон ба цэрэг армийн нэгдсэн хөгжлийг ахиулж, батлан хамгаалахын шинжилгээ судалгаа болон зэвсэг төхөөрөмжийн байгуулалт зэргийг эрчимжүүлнэ гэжээ.

      Вэнь Жя бао хэлэхдээ, Хятадын арми мэдээлэлжүүлэлтийн нөхцөлд дайны ялалт байгуулах хүчин чадлаа нэмэгдүүлэхийг гол болгосон цэргийн олон талт үүрэг гүйцэтгэх хүчин чадлыг эрчимжүүлж, арын албаны үйлчилгээг орчин үеийн хөгжилтэй болгох ажлыг бүх талаар түргэтгэнэ. Батлан хамгаалалтын болон армийн өөрчлөлтийн ажлыг зүй зохистой, тогтвортой ахиулна. Орчин үеийн зэвсэгт цагдаагийн хүчнийг эрчимжүүлэн, үүрэг гүйцэтгэх, гэнэтийн хэрэг явдлыг зохицуулах болон терроризмтэй тэмцэх, энхийг сахиулах хүч чадлыг эрчимжүүлнэ гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе