• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засгийн хөгжлийн хурдаа хасагдуулж байгаад анхаарал хандууллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-05 15:20:12

      Германы "Фокус" сэтгүүлийн веб сайт болон Германы долоо хоног тутмын "Цаг үе" сонины веб сайт 5-ны өдөр DPA агентлагийн мэдээнээс иш татаж тэмдэглэхдээ, Хятадын ерөнхий сайд Вэнь Жя бао БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы нээлтийн ёслол дээр хийсэн засгийн газрын ажлын тайландаа, Хятад орон улс ардын аж ахуйн хөгжлийн хурдаа хасагдуулж, үүгээрээ тогтвортой хөгжих стратегийн хэрэгжилтийг баталгаажуулна гэж заалаа гэжээ.

      Уг мэдээнд тэмдэглэхдээ, ерөнхий сайд Вэнь Жя бао засгийн газрын ажлын тайландаа, Хятадын 2011 оны эдийн засгийн өсөлтийн хэмжээг 8 хувь орчимд барина гэж заалаа. Хятадын 2010 оны эдийн засгийн өсөлтйн хэмжээ 10.3 хувьд хүрсэн юм гэжээ.

      Германы долоо хоног тутмын "Одод" сонины мэдээнд тэмдэглэхдээ, ерөнхий сайд Вэнь Жя бао засгийн газрын ажлын тайландаа, барааны үнийн өсөлт, орлогын хуваарлалт тэгш бус байгаа, авлига хээл хахууль зэрэг иргэдийн сэтгэл дундуур байгаа асуудлуудыг тодорхойлон өгүүлсэн байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе