|
|
||
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр улсын дээд эрхт байгууллага болох БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр хэлэхдээ, Хятад улс нийгмийн үйлсийг хүч тавин хөгжүүлж, нийгмийн удирдлагын тогтолцоондоо шинэ санаа оноо хэрэгжүүлэн, нийгмийн төгс эрч хүчтэй, эвсэг зохицонгуй, тогтвортой байдлыг баталгаажуулна гэжээ.
Вэнь Жя бао хэлэхдээ, нийт иргэдийн боловсролын түвшинг тогтвортой дээшлүүлэх төдийгүй, хүн бүхэнд эмчилгээ эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ хангах зорилтоо биелүүлэхийг түргэтгэнэ. Хот хөдөөг бүгдийг өндөр насны үндсэн тэтгэмж, үндсэн эмчилгээг баталгаажуулах тогтолцоонд хамруулна гэжээ. Шинжлэх ухаан техникийн салбарт шинийг үүдэх тухайд Вэнь Жя бао хэлэхдээ, Хятад улс шинжлэх ухаан техникийн чухал салбаруудад шинэ амжилт гаргаж, судалгаа болон туршилт нээлтийн зардлын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг 2.2 хувьд хүргэх бөгөөд боловсон хүчний дээд боловсролтой асар том эгнээ бүрдүүлэхээр чармайна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |