|
|
||
Хятадын ерөнхий сайд Вэнь Жя бао 5-ны өдөр Бээжинд хэлэхдээ, энэ онд голдуу хот суурины бага дунд орлоготой айл өрхүүдийн орон сууцны асуудал хүндрэлтэй байгааг зохицуулж, газар эдэлбэрийн зах зээлийн үнэ ханшийг тогтвортой байлгаж, оршин суугчдын орон сууцны талаарх зүй ёсны хэрэгцээ шаардлагыг хангана гэжээ.
Вэнь Жя бао хэлэхдээ, баталгааны чанартай орон сууцны бүтээн байгуулалтыг цаашид өргөжүүлж, энэ ондоо багтаан, жирийн хашаа сууринг шинэчлэн 10 мянган иж бүрэн орон сууц барьж, нийтийн түрээсний орон сууцыг илүүчлэн хөгжүүлж, баталгааны чанартай орон сууцны удирдлагын тогтолцоог түргэн тогтоож, ил тод байдлыг нэмэгдүүлэн, нийгмийн хяналтыг нэмэгдүүлж, шаардлага хангасан айл өрхүүдэд ач тусыг нь хүртээнэ гэжээ.
Вэнь Жя бао онцолж хэлэхдээ, газар эдэлбэрийн салбарын татвар хураамжийн бодлогыг цаашид боловсронгуй болгож, завшин далимдуулж, ашиг хайх явдлыг хориглон зогсооно гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |