• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс олон улсад хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-05 16:18:39


    Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр Төрийн дээд эрхт байгууллагын жил тутмын ээлжит чуулган дээр хэлэхдээ, Хятад улс халуун цэгийн асуудлыг зохицуулах болон дэлхийн чанартай асуудлыг урагшлуулахад бүтээлч идэвхтэй үүрэг цаашид гүйцэтгэж, олон улсад хүлээсэн үүрэг хариуцлага биелүүлнэ гэж онцлов.
Хятад улс бие даасан энх тайванч дипломат бодлогыг тууштай баримталж, энх тайвнаар хөгжих замаар замнаж, харилцан ашигтай хамтаар ялалтад хүрэх нээлттэй стратеги хэрэгжүүлж, өнө бат энх тайван тогтоох, хамтаар хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахыг дэмжинэ гэж ерөнхий сайд Вэнь Жябао цохон тэмдэглэжээ.

    Тэрээр хэлэхдээ, Хятад улс гол гол том гүрнүүдтэй харилцаагаа тогтвортой хэвээр хөгжүүлж, яриа хэлэлцээ хамтын ажиллагааг идэвхтэй ахиулан , хамтын ашиг сонирхол болон хамтын ажиллагааг өргөтгөх үндсэн дээр хөрш орнуудтайгаа найрсгаар орших дипломат чиг шугам баримтлан, хөрш зэргэлдээ орнуудтайгаа сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэн , бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулан, хөгжиж байгаа орнуудтай уламжлалт найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтын ажиллагааны ололт амжилтаа цаашид өргөжүүлж, хамтын ажиллагааны шинэ хэлбэр болон хамтын ажиллагааны механизмын байгуулалтыг ахиулах болно гэжээ.

    Олон талт гадаад харилцааны талаар ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс 20-ын бүлгийн дээд хэмжээний уулзалт зэргийг гол тавцан болгож, макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлэн, олон улсын эдийн засаг банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулж, дэлхийн эдийн засгийн эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг хангана гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе