|
|
||
Бүх Хятадын өндөр настны албаны хөгжлийн хэлтсийн дарга Ү Чиүфэн саяхан хэлэхдээ, "Арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд өндөр настны талаарх ажил хэрэг хамгийн ихээр урагштай байсан он жилүүд байж, өндөр настны тэтгэмжийн тогтолцоо улмаар боловсронгуй болсон байна. 2005 оноос эхэлж, улс орноос зургаан жил дараалан аж ахуйн нэгжүүдийн тэтгэвэрт гарсан ахмад хүмүүсийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, өнөөгийн байдлаар бүх Хятадын хүн нэгбүрийн сарын өндөр настны тэтгэмжийн хэмжээ нь дунджаар 1300 гаруй юаньд хүрсэн байна.
Бүртгэл тоо баримтаас үзвэл, 2010 оны эцэс гэхэд, Хятадын хот суурингийн өндөр настны тэтгэмжид хамрагдагсдын тоо 250 саяд хүрч, шинэ хэлбэрийн хөдөө тосгоны өндөр настны тэтгэмжид хамрагдагсдын тоо 103 саяд тус тус хүрсэн байна. Ү Чиүфэн хэлэхдээ, Хятадын өндөр настны эрүүл мэндийн баталгааны тогтолцоог анхлан байгуулж, тархалтын цар хүрээ ч өргөжсөөр байна гэжээ. \Сайн-Өлзий орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |