• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

11 дэх сонгуулийн БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган Бээжинд болов

CRI       (GMT+08:00) 2011-03-05 09:24:16

     Хятадын хамгийн дээд эрхт байгууллага – Бүх Хятадын АТИХ 5-ны өдөр Бээжинд жил тутмын ээлжит чуулганаа ажиллуулж, Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юүнкан нарын зэрэг Хятадын нам төрийн удирдагч нар хуралд оролцсон байна. Хурлыг Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө даргалж, ерөнхий сайд Вэнь Жябао Хятадын Төрийн зөвлөлийн өмнөөс 3000 шахам төлөөлөгч нарт хандан засгийн газрын ажлыг тайлагнасан байна.

       Энэ он бол Хятадын 12-р 5 жилийн төлөвлөгөөний эхний он байж, ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэхүү 20 мянга гаруйн үсгийн ажлын тайлан нь Хятадын өнгөрсөн таван жилийн улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн ололт амжилт болон туршлага сургамжийг дүгнэсэн төдийгүй, мөн ирэх таван жил дэх Хятадын засгийн газрын ажлын гол зорилт болон үүрэг зэргийг дэвшүүлж, 2011 оны ажлаа тохируулсан байна.

      9 хоногийн чуулганы хугацаанд, бүх Хятадын 3000 шахам ардын төлөөлөгчид засгийн газрын ажлын тайлан болон Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан зэргийг хянан хэлэлцэж, улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн 12-р 5 жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөл, Хятадын Ардын Дээд шүүх болон Дээд Прокурорын ажлын тайлан, жил тутмын ажлын төлөвлөгөөний тайлан болон санхүүгийн урьдчилсан тооцооны тайлан зэргийг хянан хэлэлцэх болно.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе