• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ДҮНБ-ийн өсөлтийг 8% -д хүргэх урьдчилсан зорилт тавьлаа

CRI       (GMT+08:00) 2011-03-05 10:22:27

     2011 онд Хятад улс санхүүгийн идэвхтэй бодлого болон валютын тогтвортой бодлого хэрэгжүүлж, улсын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний урьдчилсан зорилтыг 8% орчмоор тогтоож, санхүүгийн алдагдлыг 900 тэрбумаар тогтоосон нь 2010 оныхоос 150 тэрбумаар багассан байна. Хятадын засгийн газар санхүүгийн зарлагын бүтцийг сайжруулахаар чармайж байна.

      2011 оны 3-р сарын 5-ны өдөр Хятадын дээд эрхт байгууллага Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулган Бээжинд нээлтээ хийжээ. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын ажлын тайлан хийх үед ийнхүү мэдэгджээ. Юанийн ханш бүрэлдэх механизмыг улам боловсронгуй болгож, хилийн чанад дахь хөрөнгө мөнгөний урсгалыг нягт анхаарч "халуун мөнгө"-ний урсан орж ирэхээс сэргийлэх хэрэгтэй гэж тэрээр мөн илэрхийлжээ.

      Хятад улсын үүнээс өмнө олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэх үүднээс хэрэгжүүлсэн валютын чөлөөт  бодлогыг энэ онд хүчингүй болгоно. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе