|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр Бээжинд засгийн газрын ажлын тайлан хийх үе хэлэхдээ, юмны үнийн ерөнхий төвшнийг тогтвортой болгох бол энэ оны макро тохируулалтын тэргүүн чухал үүрэг байж, барааны үнэ өсөж байгаа байдлыг хазаарлан зогсоож, оршин суугчдын хэрэглээний үнийн ерөнхий төвшний өсөлтийг 4 хувь орчимд тогтоон барихаар зорьж ажиллах болно гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын засгийн газар юмны үнийг тохируулж, хяналт удирдлагаа чангатгахаар дараах таван арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно, тухайлбал: нэгд, зах зээлийн хөдөлгөөнт чанарыг үр ашигтай удирдан, барааны үнийг хэт түргэн өсгөх валютын нөхцөл байдлыг тогтоон барина. Хоёрт, үйлдвэрлэлийг хүч тавин хөгжүүлж, гол болох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, амьжиргааны хэрэглээний эд бараа, үйлдвэрлэлийн чухал матер зэргийн үйлдвэрлэл болон хангамжийг баталгаажуулна. Гуравт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гүйлгээний системийн байгуулалтыг эрчимжүүлнэ. Дөрөвт, үнэ ханшийн хяналт удирдлагаа чангатгаж, зориуд үнийг өсөх, үнийг өсгөхөөр хуйвалдах, дэврүүлэн хөөрөгдөх зэрэг хууль бус үйл хэргийг хатуу чангаар шийтгэнэ. Тавд, нөхвөрийн дүрмийг боловсронгуй болгож, орлого багатай хүмүүсийн хэвийн амьдралыг үнийн өсөлт нөлөөлөхөөс зайлсхийх зэрэг болно гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |