|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр Хятадын дээд эрхт байгууллага – БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр хэлэхдээ, Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг хүч тавин нэмэгдүүлэхийн зэрэгцээ, улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг ч нааштай бөгөөд найдвартай явуулах болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, соёл болон нийгмийн тогтолцооны өөрчлөлтийг түргэтгэж, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгож, социалист ардчиллыг өргөтгөж, социалист хууль зүйн тогтолцоог төгөлдөржүүлэн, шинжлэх ухаанч хөгжлийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |