• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөхөө түргэтгэнэ

CRI       (GMT+08:00) 2011-03-05 11:05:17

        Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд ВэньЖябао 5-ны өдөр Хятадын дээд эрхт байгууллага – БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр хэлэхдээ, ирэх таван жилд, Хятад улс эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийн өөрчлөлт болон эдийн засгийн бүтцийн зохицуулалт зэргийг түргэтгэж, боловсруулах ажил төрлийг өөрчлөн сайжруулж, стратегийн шинэ тулгуур аж үйлдвэрийг хөгжүүлэх болно гэжээ.

        Тэрээр хэлэхдээ, ирэх таван жилд, Хятад улс мөн үйлчилгээний салбарыг түргэн хөгжүүлж, дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээнд эзлэх хувийн жинг нэмэгдүүлнэ. Хотжилтыг нааштай ахиулж, хотжилтын хэмжээг 47.5 хувиас 51.5 хувь болгоно. Орчин үеийн хөдөө аж ахуйг ихээр хөгжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг үргэлжлэн эрчимжүүлнэ. Хот хөдөө болон бүс нутаг хоорондын нааштай харилцаа, хамтын ажиллагааг ахиулж, нэг, хоёр, гуравдугаар аж үйлдвэрийн  хоорондох зохицонгуй хөгжлийг хангах болно гэжээ.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе