|
|
||
Хятадын дээд эрхт байгууллага – Бүх Хятадын АТИХ жил тутмын ээлжит чуулган 5-ны өдөр Бээжинд боллоо. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Хятадын Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс 3000 шахам төлөөлөгч нарт хандан засгийн газрын ажлыг тайлагнахдаа эдийн засгийн бүтцийн зохицуулалтыг түргэтгэхийн дагуу ард түмний амьдралыг сайжруулах нь Хятадын засгийн газрын ажлын гол цэг болох юм гэжээ.
Уг тайланд тэмдэглэхдээ, цаашдын 5 жилд Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил шинжлэх ухаанч хөгжлөөр голчлон, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөхөө гол шугам болгож, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй хаалганы бодлогыг гүнзгийрүүлж, ард түмний амьдралыг баталгаажуулан сайжруулж, олон улсын банк санхүүгийн нөлөөг арилгасан үр бүтээлийг бэхжүүлэн өргөтгөж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой, түргэн хөгжил болон нийгмийн эв нэгдэл, тогтвортой байдлыг ахиулан, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулахад шийдвэрлэх чанартай үндэс суурь тавих болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |