• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засгийн бүтцэд зохицуулалт хийж, ард түмний амьжиргааг сайжруулах нь засгийн газрын ажлын тайлангийн чухал тал юм

CRI       (GMT+08:00) 2011-03-05 17:11:34

      Тухайн оны төлөвлөгөө хавраас эхэлдэг. 3-р сарын Бээжин хаврын өнгөөр бялхлаа. 5-ы өдөр Хятадын дээд эрхт байгууллага БХАТИХ Бээжинд жил тутмын ээлжит чуулганаа хуралдуулав. БХАТИХ-ын 3000 төлөөлөгч Бээжингийн Ардын их хурлын танхимд цугларч , Хятадын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх аугаа төлөвлөгөөг хамтаар авч хэлэлцэж эхэллээ.

      Үдээс өмнийн 9 цагт, чуулганы нээлт болов. Ерөнхий сайд Вэнь Жябао Төрийн зөвлөлийн өмнөөс чуулганд засгийн газрын ажлын тайлан хийв. Хятад хүний хувьд энэ чуулган нь онцгой ач холбогдолтой юм. Чуулган нь ирэх таван жилийн Хятадын улс ардын аж ахуй нийгмийг хөгжүүлэх чиглэлийг шийдвэрлэх "12-р таван жил"-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийг хянан хэлэлцэж батлах болно. Ирэх таван жилд, Хятадын засгийн газар ямар бодлого, үзэл баримтлал авч, эхний жил хэрхэн ажиллах вэ? Өөрт тулгарсан ээдрээтэй, эгзэгтэй дотоод гадаадын байдал, Хятад улсад одоогоор тохиосон стратегийн чухал боломж тохиолыг хэрхэн барьж, улс орны цогцолбор хүчин чадлыг хэрхэн дээшлүүлэх , ард түмний амьдралыг хэрхэн сайжруулах зэрэг олон нийтийн анхаарлыг татаж байгаа асуудлыг ерөнхий сайд Вэнь Жябао тайландаа нэгд нэгээр тодорхойлж ярьсан байна.

      Вэнь Жябао хэлэхдээ, бид эдийн засгийн хөгжлийг дахин шинэ шатанд гаргана. Ирэх таван жилд манай орны эдийн засгийн урьдчилсан зорилт бол чанар болон үр ашгийг мэдэгдэхүйц дээшлүүлсний үндсэн дээр жилд 7 хувиар өсгөнө. 2010 оны үнэ ханшийн тооцоогоор, 2015 онд дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнийг 55 триллионд хүргэнэ. Бид ард түмний амьдралыг бүх талаар дээшлүүлж, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлнэ гэжээ.

     Ерөнхий сайд Вэнь Жябао тайландаа, ирэх таван жилийн Хятадын засгийн газрын гол үүрэг зорилтыг дурдсан байна. Сайн сайхан амьдрах үндэстнүүдийн ард түмний шинэ эрмэлзлийн дагуу шинжлэх ухаанч хөгжлөөр голчлон, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг түргэн өөрчлөхөөр голлон ажиллаж, нээлттэй хаалганы бодлогыг гүнзгийрүүлж, ард түмний амьдралыг сайжруулж, олон улсын банк санхүүгийн хямралыг давсан ололт амжилтыг батжуулан өргөтгөж, эдийн засгийг урт удаан хугацаанд тогтвортой нэлээд түргэн хөгжүүлж, нийгмийн эв нэгдлийг баталгаажуулж, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулахад шийдвэрлэх ач холбогдол бүхий үндэс суурийг тавих болно гэжээ.

     Тайланд 2011 оны Хятадын улс ардын аж ахуй, нийгмийг хөгжүүлэх гол урьдчилсан зорилтыг дэвшүүлэв. Үүнд: дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өсөлтийг 8 орчим хувьд хүргэж, эдийн засгийн бүтцийг цаашид сайжруулж, оршин суугчдын хэрэглээний үнийн ерөнхий төвшинг 4.6 хувийн дотор барьж, олон улсын орлого зарлагын байдлыг цаашид сайжруулна гэж дэвшүүлжээ.

     Ерөнхий сайд Вэнь Жябао " нийгмийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ард түмний амьжиргааг сайжруулах асуудлыг тайландаа нэлээд дэлгэрэнгүй өгүүлж, ард түмний хамгийн ихээр сонирхож байгаа, хамгийн чухал бодитой ашиг сонирхлын асуудлыг бодитойгоор зохицуулахыг шат бүрийн засгийн газарт шаардсан байна.

     Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, эдийн засаг хөгжих тутамд нийгмийн байгуулалтыг чангатгаж, ард түмний амьжиргааг сайжруулах явдлыг улам чухалд үзэх хэрэгтэй гэжээ.

     Ирээдүйд Хятадын засгийн газар ард түмний амьдралыг сайжруулах асуудлыг нэн чухалчлах болно гэдгийг Вэнь Жябаогийн энэ үг батлан харуулж байна. Орлогын хуваарилалтын харилцаанд зүй зохистой зохицуулалт хийж, хөдөлмөрийн чанартай орлогын эзлэх хэмжээг дээшлүүлэх нь засгийн газарт тулгарсан чухал үүрэг болсон байна. Энэ жил дараах гурван талын арга хэмжээг голлон авч хэрэгжүүлнэ. Нэгд, хот хөдөөгийн бага орлоготой иргэдийн үндсэн орлогыг нэмэгдүүлнэ. Хоёрт, орлогын хуваарилалтыг зохицуулах хүчээ нэмэгдүүлнэ. Гуравт, орлогын хуваарилалтын дэг журмыг дорвитой цэгцлэн журамлана гэж тайланд тэмдэглэв.

     Эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг түргэн өөрчлөхийг чухалчилж байгаагийн зэрэгцээ ард түмний амьдралыг сайжруулан батлгаажуулахыг Хятадын засгийн газрын ажлын эхний бөгөөд эцсийн цэг болсныг эдгээр нь бүрэн харуулсан байна. Хятад улс бүх нийтээр чинээлэг амьдрах замаар хэлбэрэлтгүй замнаж, хөгжлийн үр өгөөжийг нийт ард түмэнд хамтаар эдлүүлэхийг Хятадын засгийн газар бодит үйл ажиллагаагаараа олон нийтэд харуулах гэж байгаа нь энд харагдаж байна. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе