• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс "тооноос чанарт шилжиж байна гэв

CRI       (GMT+08:00) 2011-03-05 18:01:34

      Орон нутгийн цагаар 5-ны өглөө, ОХУ-ын хэвлэл мэдээллийнхэн 2011 оны БХАТИХ-ын чуулганы нээлт болон ерөнхий сайд Вэнь Жябаогийн засгийн газрын ажлын тайланг олон талаас нь мэдээлэв.

      Оросын төв телевизийн "24 цаг" мэдээний суваг мэдээлэхдээ, саяхан нээгдсэн БХАТИХ-ын чуулган 10 хоногийн хугацаанд засгийн газрын тайланг сонсгож, 12-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр болон 2011 оны жилийн төлөвлөгөөг хянан хэлэлцэж батлах юм. Үүнээс гадна хурлын төлөөлөгчид мөнгөний ханшийн уналт, орон сууц, байгаль орчны бохирдол зэрэг нийгмийн асуудлуудыг авч хэлэлцэх болно гэж мэдээлжээ.

      Оросын дуу хоолой радио станц мэдээлэхдээ, Хятадын засгийн газар 2011 онд улс ардын аж ахуйн өсөлтийн хурдыг 8 хувьд байлгахын зэрэгцээ эдийн засгийн бүтцийг сайжруулах, өөрчлөлтийг үргэлжлүүлэх, инфляцыг сааруулах болон авилгатай тэмцэх замаар нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулна гэж ерөнхий сайд Вэнь Жябаог ажлын тайландаа илэрхийлсэн байна гэж тэмдэглэжээ. \ Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе