• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс 11-р таван жилийн төлөвлөгөөний зорилтыг амжилттай биелүүлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-05 10:05:29

          Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр Хятадын хамгийн дээд эрхт байгууллага – БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд Хятад улс олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөг үр ашигтай даван гарч, эдийн засгийн тогтвортой бөгөөд нэлээд түргэн хөгжлийг батлан, эрчим хүч хэмнэн бохир бодис бага гаргах, экологийн байгуулалт болон байгаль орчны хамгаалалтын ажлыг ахиулж, улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 11-р таван жилийн төлөвлөгөөний гол зорилтыг ялгам биелүүлсэн байна гэжээ.

          Вэнь Жябао хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд Хятадын нийгмийн үйлдвэрлэлийн хүчин, үндэсний цогцолбор хүчин зэрэг илт дээшилж, дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 39 триллион 800 тэрбум юаньд хүрч, жилд дунджаар 11.2 хувиар нэмэгдэн, үндэсний санхүүгийн орлого 5 триллион гаруй юань нэмэгджээ. Хот суурины оршин суугчдын орлого жил бүр 9 хувь орчмоор өсөж, хот сууринг хамарсан нийгмийн баталгааны тогтолцоо аажмаар боловсронгуй боллоо гэжээ.

          5 жилийн турш Хятад улс олон улсын банк санхүүгийн нөлөө болон Вэньчуаний онц их газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийг даван туулсан юм. Хөдөө аж ахуйн татварыг бүрэн цуцалж, хот суурины үнэ төлбөргүй албан журмын боловсролыг тал бүрээр биелүүлж, эм эмнэлгийн системийн өөрчлөлтийг идэвхтэй ахиулж, нисэгчтэй сансрын хөлөг, саран бөмбөрцөгт хайгуул тандалт хийх, супер компьютер зэрэг тэргүүний шинжлэх ухаан техникийн чухал амжилт олж, Бээжингийн олимп, Шанхайн дэлхийн яармагийг амжилттай зохион байгуулж, олон улсын үйл хэрэгт чухал бүтээлч үүрэг гүйцэтгэсэн байна гэж тэрээр мөн цохон тэмдэглэжээ.

          Эдгээр амжилт нь Хятадын улсын өөрчлөлт хийж нээлттэй байх үйл хэргийн аугаа их хүчнийг харууллаа хэмээн Вэнь Жябао үзэж байгаагийн зэрэгцээ, боловсрол, эмчилгээ, барааны үнэ, орон сууцны үнэ зэрэг асуудлыг үндсэнд нь зохицуулж чадаагүй гэж тэрээр бас ярьсан байна. Ард олныг сэтгэл хангалуун байлгахын төлөө эдгээр асуудлыг түргэн зохицуулах болно гэж тэрээр дэвшүүлжээ. \Гэрэлт орчуулав\ 
 
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе