|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр төрийн дээд эрхт байгууллага болох БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр хэлэхдээ, ирэх 5 жилд Хятад улс эдийн засгаа жил тутамд 7 хувиар өсгөхөөр зорьж ажиллах бөгөөд 2015 онд дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнийг 55 триллион юаниас давуулах болно гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, ирэх 5 жилд макро зохицуулалтыг үргэлжлүүлэн эрчимжүүлж, үнийн төвшинг үндсэнд нь тогтвортой байлгаж, богино хугацааны зохицуулалт болон урт хугацааны бодлогыг уялдуулан, дотоодын эрэлт хэрэгцээний нөөцийг гүйцэд бадруулж, хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспортоор эдийн засгийн өсөлтийг зохицонгуй дайчлах шинэ байдлыг бий болгох хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |