Хятад улс орлогын ялгаа ихсэж байгааг даруй тогтоон барих болно
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2011-03-05 15:07:35
Хятадын дээд эрхт байгууллага – БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 5-ны өдөр Бээжинд болж, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын ажлын тайлан хийх үедээ цохон тэмдэглэхдээ, орлогын хуваарилалтын харилцаанд зүй зохистой зохицуулалт хийж, орлогын ялгаа ихсэхийг тогтоон барихын төлөө гурван талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно гэжээ. Тухайлбал, нэгд, ажилчны хамгийн доод цалингийн баримжаа, аж ахуйн нэгжийн тэтгэвэртээ гарсан хүмүүсийн тэтгэмжийн мөнгө болон хот хөдөөгийн оршин суугчдын амьдралын хамгийн доод баталгаат түвшин зэргийг нэмэгдүүлнэ. Хоёрт, хувь хүний орлогын албан татварын баримжааг нэмэгдүүлж, дунд, бага орлоготой хүмүүсийн татварын дарамтыг багасган, орлого ихтэй салбар болон цалингийн түвшний давхар зохицуулалтыг эрчимжүүлж, үндэсний аж ахуйн нэгж, банк санхүүгийн салбарын өндөр албаны хүмүүсийн цалингийн удирдлагаа боловсронгуй болгоно. Гуравт, орлогын хуваарилалтын дүрэм тогтолцоог хүч тавин цэгцлэн журамжуулж, хууль бус орлогыг эрс эсэргүүцэн сэргийлж, хуваарилалтын хяналт шалгалтын системийг даруй байгуулах зэрэг болно.\Хүчитбаатар орчуулав\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл