• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юмны үнийг тогтвортой байлгах нь энэ оны макро эдийн засгийн зохицуулалтын тэргүүн чухал үүрэг болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-05 16:05:37

         Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр Бээжинд засгийн газрын ажлын тайланг хийх үед хэлэхдээ, юмны үнийн ерөнхий төвшинг тогтвортой болгох нь энэ оны макро эдийн засгийн зохицуулалтын тэргүүн чухал үүрэг байж, барааны үнэ өсөж байгаа байдлыг хязгаарлан барьж, оршин суугчдын хэрэглээний үнийн ерөнхий төвшний өсөлтийг 4 хувь орчимд тогтоон барихаар зорьж ажиллах болно гэжээ.

         Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын засгийн газар юмны үнийг зохицуулж, хяналт менежментийг сайжруулахын тулд дараах таван арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно, Үүнд, нэгд, зах зээлийн хөдөлгөөнт чанарыг үр ашигтай удирдан, барааны үнийг хэт түргэн өсгөх валютыг тогтоон барина. Хоёрт, үйлдвэрлэлийг хүч тавин хөгжүүлж, гол зүйл болох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, үйлдвэрийн чухал материал зэргийн үйлдвэрлэл болон хангамжийг баталгаажуулна. Гуравт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гүйлгээний системийг эрчимжүүлнэ. Дөрөвт, үнэ ханшийн хяналт менежментийг чангатгаж, зориуд үнийг өсгөх, үнийг өсгөхийн төлөө үгсэн хуйвалдах, үнийг хөөрөгдөх зэрэг хууль бус үйл хэргийг хатуу чанга арга хэмжээ авна. Тавд, нөхөн олголтын тогтолцоог боловсронгуй болгож, орлого багатай хүмүүсийн өдөр тутмын амьдралд үнийн өсөлт нөлөөлөхөөс зайлсхийх зэрэг болно гэжээ.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе