|
|
||
Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр улсын хамгийн дээд эрхт байгууллагын жил тутмын ээлжит хуралд онцлон хэлэхдээ, Хятад улс эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах ба экологи, цаг уурын өөрчлөлтийг нааштайгаар зохицуулна гэлээ.
Хятад улс аж үйлдвэр, барилга, зам тээвэр, олон нийтийн байгууллага зэрэг салбарт эрчим хүч хэмнэх ажлыг чанга барьж, эрчим хүч хэмнэх техникийг түгээн дэлгэрүүлэх, эрчим хүч хэмнэх тоног төхөөрөмж хэрэглэх, эрчим хүчний ашиглалтыг дээшлүүлж, эргэлтийн эдийн засгийг ихээр нэмэгдүүлж, хүлэмжийн хий багатай хотын туршилтын цэгийг цаашид нэмэгдүүлж, эрс тэс уур амьсгалын зохицуулалт зэрэг цаг уурын өөрчлөлтийн зохицуулалтыг эрчимжүүлэхийн зэрэгцээ бас хүлэмжийн хий гаргах, эрчим хүч хэмнэх ажлын тоо бүртгэл, хянан хэмжих тогтолцоог боловсруулж, байгаль орчны бохирдлыг багасгах, экологийн сэргээн засах чухал том төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж Вэнь Жябао мөн дурдан хэлсэн байна./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |