• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эвсэг хөдөлмөрийн харилцааг байгуулж аж ахуйн нэгжүүдийн өөрчлөлтийг эрчимжүүлнэ

CRI       (GMT+08:00) 2011-03-05 17:12:14

           Сүүлийн үед гарсан Хөх мөрний гурвалжин хойг болон Чүжян мөрний гурвалжин хойгийн эдийн засгийн районы "хөдөлмөрийн хүч хүрэлцэхгүй" байдалд зориулж, Бүх Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн аж үйлдвэр, худалдааны холбооны гишүүн "хоёр чуулган"-д идэвхтэй санал санаачилга дэвшүүлж, хөдөлмөрийн хүн хүчний эрх ашгийг улам баталгаажуулж, аж ахуйн нэгжүүдийн шилжилт өөрчлөлтийг эрчимжүүлнэ гэжээ.

           Бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүн, Жили компанийн захирал Ли Шү хэлэхдээ, аж ахуйн нэгжүүдийн шилжилт өөрчлөлтийн гол асуудал бол аж ахуйн нэгжүүдийн сайн сайхан орчинг буй болгох явдал юм. Хөдөлмөрчдийн халамж үйлчилгээ, орон сууц, эмчилгээ, даатгал зэрэг олон талын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрчдийн орлого, нийгмийн байр суурийг бодитой дээшлүүлсэн эрх тэгш, голч шударга ажлын болон амьдралын орчинг буй болгож байж сая үйлдвэрийн бүтээгдэхүүний яс чанарыг баталгаажуулна гэжээ.

           Хөдөлмөрчдийн мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлж, боловсон хүчний тогтолцоог бий болгож, аж ахуйн нэгжүүдэд бүх мэрэгжлийн боловсон хүчнээр хангах нь чухал юм гэж Бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүн, Чуаньхуа компанийн захирал Шюй Гуаньжюй хэлсэн байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе