• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын үр тарианы ханш тогтвортой байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-06 14:59:26

      Хятадын Ардын УТЗЗ-ийн гишүүн, ХКН-ын төв хорооны хөдөө аж ахуйн удирдах хэсгийн дэд дарга Чэнь Ши вэнь 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ, энэ хаврын ган гачиг Хятадын үр тарианы үйлдвэрлэлд төдий их нөлөөлөөгүй тул үр тарианы ханш үндсэндээ тогтвортой байх болно гэжээ.

      Чэнь Ши вэнь УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ хаврын ган гачигт голдуу Хятадын өвлийн буудай өртсөн юм. Өвлийн буудайн тариалангийн талбай нийт үр тарианы талбайн 20 хувьд ч хүрэхгүй. Цаг агаар сайжирснаар гантай нутгийн 75 хувь нь ган тайлагдсан ба цаашдаа мөн ган гачигтай тэмцэх эрч хүчээ нэмэгдүүлж, дээрх нөлөөг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах буюу арилгахаар чармайж байна гэжээ.

      Чэнь Ши вэнь хэлэхдээ, өнөө дэлхийн үр тарианы ханш 2008 оны хамгийн өндөр хэмжээнээс даваад байна.Олон улсын үр тарианы арилжааны зах зээлийн гол төрлүүдийн ханш өнгөрсөн оны мөн үеийнхээс хэдэн дахин өссөн хэдий ч Хятадын үр тарианы ханш өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 20 хувь хүрэхгүй хэмжээгээр өссөн байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе