|
|
||
Хятадын Ардын УТЗЗ-ийн гишүүн Ли Дэ шюй 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс хөгжлийн хэлбэрээ өөрчлөх нэг чухал гараа бол орлогын хуваарилалтын харилцааг зохицуулах явдал юм гэжээ.
Ли Дэ шюй УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хойшдоо хөдөлмөрчдийн цалин хөлсний эхний хуваарилалтын хувь хэмжээг чармайн дээшлүүлж, улс ардын орлогын хуваарилалт дахь оршин суугчдын орлогын хувь хэмжээг өсгөнө. Оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх болон эдийн засгийг хөгжүүлэхийг зэргээр ахиулж, хөдөлмөрчдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх болон хөдөлмөр үйлдвэрлэлийн хэмжээг өсгөхийг зэргээр урагшлуулна гэж засгийн газар дэвшүүлсэн юм. Энэ бол Хятадын эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ өөрчлөх нэг чухал арга хэмжээ мөн гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |