• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орлогын хуваарилалтыг зүй зохистой байлгах тогтолцоо тогтоох явцыг түргэтгэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-06 17:10:15


      Хятадын ерөнхий сайд Вэнь Жя бао 5-ны өдөр БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн төв хорооны 4-р чуулган дээр засгийн газрын ажлын тайлан хийх үед хэлэхдээ, ардын амьдралыг бүх талаар сайжруулан, оршин суугчдын орлого болон эдийн засгийн хөгжлийг зэргээр нэмэгдүүлж, орлогын хуваарилалтыг зүй зохистой байлгах тогтолцоо тогтоох явцыг түргэтгэхээр чармайна. Ирэх 5 жилд, хот суурины оршин суугчдын дундаж орлого болон хөдөө тосгоны оршин суугчдын цэвэр орлогыг жилд дунджаар 7 хувиар нэмэгдүүлнэ гэж дэвшүүлсэн юм.

      Ардын амьдралыг сайжруулан, улс ардын орлогын хуваарилалтыг хэрхэн зохицуулах тухайд хоёр чуулганы гишүүд анхаарал тавьсаар ирсэн бөгөөд яаж 7 хувьд хүргэх тухай ч санал бодлоо илэрхийлсэн юм. Орлогын хуваарилалтын харилцааг зүй зохистой зохицуулахад эн тэргүүнд хот хөдөөгийн бага орлоготой иргэдийн үндсэн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. АТИХ-ын Хү бэй мужийн депутат Е Чин хэлэхдээ, оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэхэд юуны өмнө цалинг нь өсгөж, эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ өөрчилсөн нөхцөлд л аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг үндсээр нь дээшлүүлж, оршин суугчдын орлогыг нэмэгдүүлж чадах юм гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, "Одоо цалин хөлсийг өсгөх нь ардын амьдралыг сайжруулах нэг чухал тал мөн. Тэгэхдээ өнөө цалин хөлсийг өсгөхөд тулгарч байгаа саад олон байна. Жишээлбэл төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, ялангуяа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэ алхмыг биелүүлэхэд маш их хүндрэлтэй гэж үзэж байна. Гэхдээ бид өөрчлөлтийн үр өгөөжийг ард иргэддээ заавал эдлүүлэх хэрэгтэй. Үүнд цалин хөлсийг өсгөх нь нэг чухал арга зам мөн. Бид барааны үнэ өртөг дэх цалингийн хувь хэмжээг дээшлүүлэх хэрэгтэй. Энэ бол зайлшгүй шаардлагатай зүйл, энэ нь мөн дотоод хэрэгцээг өргөтгөх хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа зүйл юм. Иймээс цалин хөлсийг аажмаар өсгөх ёстой гэж бид үзэж байна" гэжээ.

      БХАТИХ-ын депутат, Шя мэний Жянь фа корпорацын удирдах зөвлөлийн дарга хатагтай Ван Шюань рүн хэлэхдээ, татвар хураамжийн бүтцэд тохируулалт хийх нь орлогын хуваарилалтыг зохицуулах үр ашигтай арга хэмжээ мөн бөгөөд үүний хажуугаар засгийн газар бас бага орлоготой иргэдийн орлогын хамгийн доод хэмжээг тогтоон баталгаажуулж, бага орлоготой хүмүүсийг барааны үнийн өсөлтийн нөлөөнөөс зайлуулах ёстой юм гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, "Бага орлоготой иргэдийн амьжиргааны асуудлыг зохицуулахдаа, засгийн газар бодлогын тохируулалт хийх хэрэгтэй. Жишээлбэл, цалингийн хамгийн доод хэмжээ нь хот болгонд адилгүй байж, аж ахуйн нэгжүүд заавал доод талыг хэдий хэмжээнд байлгахаа баталгаажуулах хэрэгтэй. Түүнчлэн санхүүгийн орлогын хуваарилалтаар дамжуулан иргэдийн амьжиргааны үндсэн талыг баталгаажуулж, зарим хотууд барааны үнийн өсөлтийн нөхвөр олгож, бага орлоготой хүмүүсийн асуудлыг зохицуулж болно. Харин цалингийн дээд хэмжээг бол татвар хураамжийн аргаар зохицуулах нь сайн арга мөн" гэжээ.

      Өөрчлөлт хийсэн 30 гаруй жилд Хятадын оршин суугчдын орлого ихээхэн нэмэгдсэн хэдий ч хуваарилалтын тэнцвэр алдагдсан байдал улам тодорхой болсон тул орлогын хуваарилалтын харилцааг зүй зохистой зохицуулах нь нийгмийн эвсэг зохицонгуй байдлыг хамгаалах чухал арга зам болсон юм. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе