• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс инфляцийг үр ашигтай тогтоон барьж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-06 15:24:06

     Улс төрийн ЗЗБХ-ын хорооны гишүүн, нэрт эдийн засагч Ли И-Нин 6-ны өдөр Улс төрийн ЗЗБХ-ын хорооны жил тутмын чуулган дээр хэлэхдээ, эдүгээ Хятад улс инфляцийг үр ашигтай тогтоон барих арга хэмжээ авч байна гэжээ.

    Ли И-Нин хэлэхдээ, Хятад улсад 2010 оноос эхэлсэн мөнгөний ханшны бууралт олон хүчин зүйлээс шалтгаалсан юм. Хятадын ардын банк хэдэн удаа хадгаламжийн бэлтгэл мөнгөний ханшийг өсгөсөн нь инфляцийг тогтоон барихад тустай бөгөөд үр ашигтай юм гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, олон улсын нефтийн ханш өссөн болон цаг уурын өөрчлөлтийн улмаас юмны үнийг өсгөхөд хүргэсэн чухал хүчин зүйлийг тогтоон барихын аргагүй байгаа хэдий ч дотоодын талаас үзэхэд, чармайн ажиллавал инфляцийн хэмжээг зорилтын хэмжээнд тогтоон барьж болох юм гэжээ.

    Ажлаар хангах асуудлыг ярих үед Ли И-Нин хэлэхдээ, хойшид Хятад улс аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалтыг цаашид эрчимжүүлж, гурав дахь үйлдвэрлэлийн хөгжлийг түргэтгэх хэрэгтэй, ингэснээр олон хүнийг ажлаар хангах боломжтой гэжээ.
/Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе