|
|
||
Улс төрийн ЗЗБХ-ын хорооны гишүүн, Төвдийн их сургуулийн аялал жуулчлал, гадаад хэлний дээд сургуулийн орлогч захирал Түдэн гэжү 5-ны өдөр хэлэхдээ, Төвдийн өнөөгийн байдал маш тогтвортой байгаа болохоор хязгаар нутаг, үндэстний цөөнхийн районы аялал жуулчлалын гадаад сурталчилгааг эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Түдэн гэжү мөн өдөр бүх Хятадын "хоёр чуулган"-ны үеэр сэтгүүчдэд ярилцлага өгөх үед дээрх үгээ хэлжээ. Тэрээр хэлэхдээ, Төвдийн өнөөгийн байдал маш тогтвортой байгаа, Төвдийн хүн ам 2 сая 900 мянгад хүрсэн, зөвхөн 2010 онд Төвдөд 6 сая 800 мянган гаруй хүн аялан жуулчилсныг аялал жуулчлалын бүртгэлийн тоо баримтаар хэлж болно. Орчин тайван тогтвортой, нийгэм эвсэг зохицонгуй байгааг аялал жуулчлалаар гэрчилж болох юм. Хэрэв бүс нутаг донслолтой, тайван бус бол ийм олон жуулчин аялахаар ирэхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлж байна гэжээ. /Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |