• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"12-р таван жил"-ийн төлөвлөгөөнд иргэдийн амьжиргааны баталгааг улам товойлгожээ

Жун Шинь Агентлаг       (GMT+08:00) 2011-03-06 16:15:48

     Хятадын Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Жан Пин 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ, "12-р таван жил"-ийн төлөвлөгөөнд иргэдийн амьжиргааг батлах болон сайжруулахыг улам товойлгов гэжээ.

Бүх Хятадын АТИХ-ын чуулганы хэвлэлийн бага хурал дээр Жан Пин хэлэхдээ, Хятадын нийт үндэстнүүдэд өөрчлөлт хөгжлийн үр өгөөжийг хүртээхийн тулд "12-р таван жил"-ийн төлөвлөгөөнд иргэдийн амьжиргааг эн тэргүүнд бодож үзэхийг хатуу баримтлав гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн таван жилийн төлөвлөгөөнд "өсөлт"-ийг тэргүүн байранд тавьсан нь зайлшгүй шаардлагатай юм. Учир нь тухайн үед идэж өмсөх асуудлыг шийдэж байлаа. Байх байхгүй асуудлыг шийдэхэд зайлшгүй эдийн засгийн өсөлтийг хэвээр хадгалах хэрэгтэй. Өнөө ийм эд материйн суурьтай болсон болохоор иргэдийн амьжиргааг баталгаажуулж, сайжруулахыг улам анхаарах хэрэгтэй. Орлогын хуваарилалт, ажлаар хангах, нийтийн үйлчилгээ, эмчилгээ, боловсрол, нийгмийн хангамж зэрэг талаар "12-р таван жил"-ийн төлөвлөгөөнд тодорхой зорилт, бодит шаардлага дэвшүүллээ гэжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе