|
|
||
Саяхан Бүх Хятадын АТИХ-ын байнгын хороо санал оруулж, эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан төслийг баталж, анх удаа "хорон санаатайгаар цалин олгоогүйг гэмт хэрэгт хамруулна" гэж хуулиар тодорхойлжээ. Үүнтэй холбогдуулан Бүх Хятадын үйлдвэрчний ерөнхий эвлэлийн ажлаар баталгаажуулах газрын дарга Зөү Жэн 6-ны өдөр хэлэхдээ, хорон санаатайгаар цалин мөнгө олгоогүй хэргийг эрүүгийн хуулийн зохицуулалтын хэмжээнд хамруулсан нь Хятад улс жирийн хөдөлмөрчдийг хүндэтгэж, хамгаалж байгааг харуулж байна гэжээ.
Зөү Жэн мөн өдрийн "хоёр чуулган"-ы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "хорон санаатайгаар цалин мөнгө олгоогүйг гэмт хэрэг"-т тооцохыг Бүх Хятадын үйлдвэрчний ерөнхий эвлэлээс анх удаагаа санаачлан дэвшүүлсэн юм. Сүүлийн хэдэн жил Бүх Хятадын үйлдвэрчний ерөнхий эвлэл олон суваг, арга замаар төрийн хуулийн байгууллагад иймэрхүү санал санаачилгыг дэвшүүлсэн юм гэжээ. /Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |