|
|
||
Швейцарын нэг хэвлэл мэдээлийн хэрэгслийн веб-сайт www.landbote.ch, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябаогийн Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын чуулган дээр тавьсан засгийн газрын тайлан илтгэлтэй холбогдуулан өгүүлэл нийтэлж, Хятадын засгийн газар бүхий л чармайлтаар инфляцийг тогтоон барьж, нийгмийн хангамжийн шинжтэй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэж тэмдэглэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, сүүлийн хэдэн сард Хятадын хэрэглээний үнийн ерөнхий түвшин нэлээд түргэн өссөнөөр иргэдийн амьжиргаанд дарамт учруулав. Иймээс Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын тайлан илтгэлдээ, инфляцтэй тэмцэхийг энэ оны тэргүүн зорилт болгон гүйцэтгэнэ, 2011 онд иргэдийн хэрэглээний барааны ханшний өсөлтийг 3,3 хувьд тогтоон барина гэж дэвшүүлсэн байна гэжээ. /Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |