• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ирэх таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрт шинжлэх ухаанч хөгжлөөр гол болгохыг баримтлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-06 16:11:06

     Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний газрын дарга Жан Пин 6-ны өдөр Бээжинд сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятад улсын боловсруулан тогтоосон ирэх таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрт шинжлэх ухаанч хөгжлөөр гол болгохыг баримталж, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэхийг гол шугам болгосон нь товойх онцлог болсон байна гэжээ.

    Жан Пин мөн өдөр БХАТИХ-ын ээлжит чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ,Хятад улс ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөний үзүүлэлтийг тогтоохдоо, хүний төлөө байх, тогтвортой хөгжлийг тэргүүн шугамд тавьсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, ирэх таван жилийн төлөвлөгөө нь олон улсын банк санхүүгийн хямралыг давахад дурдсан олон бодлого, арга барилтай уялдаа холбоотой төдийгүй, 2020 онд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтыг биелүүлэхэд ч шийдвэрлэх ач холбогдол бүхий үндэс суурийг тавьсан байна гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе