|
|
||
Хятадын УТЗЗ-ийн гишүүн, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга асан Ван Жиньшян 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ, эдүгээ Хятад улс өндөр техникийн салбар голлосон стратегийн чанартай шинээр хөгжсөн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх санаачлага байгаа ч мөн сул буурай тал оршсоор байна гэжээ.
Тэрээр УТЗЗ-ийн жил тутмын ээлжит чуулганы хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ, өнгөрсөн онд Хятадын тэргүүний техникийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 600 тэрбум юаньд хүрч, дэлхийд 2-р байрт орсон байна. Тэргүүний шинэ техникийн экспортын хэмжээ 416 тэрбум ам. долларт хүрч, дэлхийн улсуудын дунд тэргүүн байр эзэлсэн байна. Иймээс Хятад улс өндөр техникийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд маш чухал байр эзлэх боллоо гэжээ.
Хятадын өндөр техникийн аж үйлдвэрлэлийн хөгжлийн хандлага туйлын сайн хэдий ч Хятад улс гол зангилаа техникийг бүрэн эзэмшиж чадаагүй , бие даан шинийг бүтээх хүчин чадал мөн буурай, Хятадын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэмүү өртөг мөн нэлээд дор байгаа бөгөөд зарим талаар замбараагүй хөгжих хандлага ажиглагдаж байна гэж тэрээр мөн онцлов. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |