|
|
||
Германы "Тагесспигел " сонины веб сайт Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаогийн 5-ны өдөр БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр тавьсан засгийн газрын ажлын тайлантай холбогдуулан "Хятад улс бохирдолгүй тогтвортой хөгжлийг чухалчлав" гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлсэн байна.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, 2011 онд Хятад улс дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өсөлтийн зорилтыг 8 орчим хувиар төсөөллөө. Гэвч ирэх таван жилийн дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өсөлтийн зорилтыг 7-хон хувиар төсөөлсөн байна. Энэ тоо нь 2010 оны 10.3 хувиас ихээхэн дор байна. Ерөнхий сайд Вэнь Жябао тайландаа, байгаль орчинд халгүй техник болон нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ихээр хөгжүүлэхийн чухлыг онцолсон байна. Ирэх таван жилд Хятад улс нөхөн сэргээгдэх эрчим хүч түүнчлэн мэдээллийн шинжлэх ухаан техник зэрэг гол чухал аж үйлдвэрт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бөгөөд тэргүүний шинэ техникийн бүтээгдэхүүн боловсруулахад түлхүү хэрэглэх юм."Байгаль орчинд тустай " аж үйлдвэрийн бүтэц нь ирэх таван жилд Хятадын эдийн засгийн бүтцэд зохицуулалт хийхийн чухал тал болсныг үүнээс харж болно гэж өгүүлэлд тэмдэглэжээ. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |